Манай баг Азийн сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар хэрэгжиж буй Хотын засаглал сайжруулах төслийн хүрээнд процессын дахин инженерчлэлийн зөвлөх үйлчилгээг 2 жилийн турш нэвтрүүлэн хэрэгжүүлсэн. Тус ажлы хүрээнд нийслэлийн харьяа байгууллагуудад процессын дахин инженерчлэлийн сургагч багш нарыг бэлтгэсэн. Үүнээс гадна төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэлийн аргачлалыг ашиглан үйл ажиллагааныхаа бүтээмж, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Тус ажлын хүрээнд сургалтын хөтөлбөр болон гарын авлага боловсруулагдсан болно.

