info@sysart.mn

+976 (75888880)

Систем арт венчурс ХХК

Товч танилцуулга

“Систем Арт Венчурс” ХХК нь 2020 онд менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн стратегийн инновац, систем болон дизайн сэтгэлгээний арга зүйгээр дамжуулан зөвлөх үйлчилгээг үзүүлж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамж, удаан хугацааны хамтын ажиллагааг үүсгэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Алсын хараа

Мэргэжлийн ноу-хау бүхий тэргүүлэгч байгууллага

Эрхэм зорилго

Бодит агшин дах өөрчлөлт шинэчлэлийн мастерууд

Зорилт

Хэрэглэгчдийг өөрсдийн туршлагаар амжилтанд хөтлөх

Үзүүлж буй үйлчилгээ


Менежментийн зөвлөх үйлчилгээ

Бизнесийн үйл ажиллагаа, үр ашиг, үйл ажиллагааг сайжруулахын тулд зөвлөгөө, шийдлүүдийг санал болгох

Стратеги, бодлогын зөвлөх үйлчилгээ

Байгууллагуудад зорилгодоо хүрэхийн тулд урт хугацааны үр дүнтэй стратеги, бодлого боловсруулахад туслах

Төслийн загвар боловсруулах

Төслийн хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, түүний зорилго, хийгдэх ажлууд, цаг хугацаа, нөөцийн хуваарилалтыг тусгасан төлөвлөгөө, тогтолцоог бий болгох

Захиалгат сургалт хийх

Тухайн байгууллага, хувь хүний өвөрмөц хэрэгцээ, зорилгод нийцүүлэн тусгайлсан сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хүргэх

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Зорилго, үр дүнд хүрэхийн тулд төслийн төлөвлөгөөнд тусгагдсан бүх үйл ажиллагааны хэрэгжилт, удирдлагад дэмжлэг үзүүлэх

Мэдээллийн технологийн үйл ажиллагаа

Систем хөгжүүлэхэд шаардлагатай системийн шаардлагууд, систем тестийн сценариуд боловсруулах, систем тестийг гүйцэтгэх

Зорилтууд


Үнэт зүйлсээрээ амьдрахуй

Хамтын амжилт

Харилцагчийн үнэ цэнийг бүтээх

арилцагчиддаа хариуцлагатай, харилцан хамааралтай байж, үнэ цэнийг тогтмол өгөх замаар өндөр үр ашигтай бизнес эрхлэх, урт хугацааны харилцаа холбоог бий болгоно.

Хамтын хүч

Харилцагчдын бизнес эрхэлж буй байршлаас үл хамааран харилцан ойлголцол, хамтын оролцоо ба харилцан суралцахуй дээр тулгуурлан онцгойлсон үйлчилгээг хүргэнэ.

Ирээдүй хойч үедээ илүү сайн, илүү хүчирхэг, урт хугацаанд үргэлжлэх байгууллагыг бүтээх үүргээ биелүүлж, Систем Арт Венчурсын брэндийг хамгаалж, оролцогч талуудын өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлж, өөримсөг сэтгэлгээгээр хандаж, хамт олноо хөгжүүлж, олон нийт хийгээд дэлхийн хүрээлэн буй орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулна.

Дэлгэрэнгүй

Хувь хүнийг хүндэтгэх

Ялгаатай байдал ба онцгой хувь нэмрийг үнэлж, итгэлцэл, нээлттэй бөгөөд хүртээмжтэй орчинг бүрдүүлж, хүн бүрт Систем Арт Венчурсын үнэт зүйлийг тусгасан байдлаар хандана.

Шилдэг хүмүүс

Үйл ажиллагаандаа шилдэг авьяас ур чадвар бүхий хүмүүн капиталыг татаж, хөгжүүлж, хадгалж үлдэнэ. Хамт олноо "хийж бүтээнэ" гэсэн хандлагыг үлгэрлэн харуулж, хамтран оролцох, биесээ дэмжих орчныг бүрдүүлэхэд уриалан дууддаг байна.

Шударга байдал

Ёс суртахууны хувьд тэсвэр хатуужилтай, үнэнч байж, хэлэх гэсэн үгээ чөлөөтэй илэрхийлж, зан үйлээ үгэндээ нийцүүлж, үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх замаар итгэл үнэмшлийг төрүүлнэ.

Та тогтмол мэдээлэл авахыг хүсч байна уу?

Та цахим шуудангаа оруулсанаар тогтмол мэдээлэл авах боломжтой.

Сүүлийн үеийн мэдээ мэдээлэл


01
Jan
2045
01
Jan
2045
01
Jan
2045

Stay Update!!!