Грантын хүсэлт илгээж буй төслийн загвар гаргах воркшопыг үр дүнтэйгээр удирдан чиглүүлсэн.

Манай хамт олон эрчим хүчний салбарт сонгогдсон төсөлд 500 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхэд чиглэсэн төсөл боловсруулах воркшопыг төслийн загвар гаргах арга зүйн дагуу удирдан чиглүүлсэн. Энэхүү воркшопт төслийн иж бүрэн санал боловсруулах, стратегийн зорилтуудыг тодорхойлох, санхүүжилтийн шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлэх боломжтой төлөвлөгөө боловсруулах, төслийг хэрэгжүүлэх хүний нөөцийн чадамжийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийсэн. Төслүүдийг ойлгомжтой, итгэл төрүүлэхүйц байлгах гэсэн бидний хүчин чармайлт сонгон шалгаруулалтад оролцогчдын буцалтгүй тусламжийг амжилттай авахад ихээхэн хувь нэмэр оруулсан.