Эрхэм зорилго, Алсын хараа, Манлайлал, Үнэт зүйлс ба Олон талт ялгаатай байдал

Үзэл бодол, инноваци, системийн сэтгэлгээгээр байгууллагыг шинэ түвшинд
хүргэх хурдасгуур нь байна.

Систем Арт Венчурс ХХК нь байгууллагын хөгжилд шинэ гарцыг нээх, бодит амьдралд тулгарч буй сорилтуудад нотолгоонд суурилсан, Монгол улсын орчин нөхцөл болон захиалагчийн онцлогт тохирсон шийдлүүдийг санал болгодог зөвлөх үйлчилгээний компани юм. Бид 2020 онд байгуулагдсан цагаасаа хойш төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудад стратегийн шинэчлэл, процессын дахин инженерчлэл, чадамжийн загварын хөгжүүлэлтийн үйлчилгээ үзүүлж үр дүнд хүрсээр ирсэн. Салбартаа туршлагатай, дотоодын болон олон улсын зөвлөхүүдээс бүрдсэн олон талт баг нь системийн сэтгэлгээ, дизайн сэтгэлгээ, зан үйлийн шинжлэх ухааны аргачлалуудыг хослуулан бодитой, хүртээмжтэй өөрчлөлтийг хамтран бүтээдэг. Бид урт хугацааны хамтын ажиллагаа, итгэлцэл, ил тод байдал, хэмжигдэхүйц үр дүн дээр тулгуурласан харилцааг эрхэмлэдэг. Манай хандлагын төвд мэдлэг, ойлголт бий болгох чадвар байдаг — өгөгдөл, туршлага, оролцогч талуудын дуу хоолойг цуглуулж, задлан шинжилж, зөвхөн тус тусад нь биш, харин өргөн нийгэм, эдийн засаг, институцийн орчны хүрээнд байршуулан дүгнэдэг. Ийм байдлаар бид хөгжлийн түвшин, институцийн чадамж, өөрчлөлтөд бэлэн байдалд тохирсон шийдлийг боловсруулах боломжтой болдог. Бид аливаа байгууллагад оролцогч талуудын хэрэгцээ шаардлага дээр үндэслэн өгөгдлийг цуглуулан түүнд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүн шинжилгээ хийж асуудлыг цогцоор нь шийдвэрлэж асуудлыг эдийн засаг нийгмийн хүрээнд дүгнэдэг. Ингэснээрээ бид асуудлыг хөгжлийн түвшин, институцийн чадамж, өөрчлөлтөнд бэлэн байдалд тохирсон шийдлийг боловсруулах боломжтой болдог.

Яагаад System Art Ventures вэ?

Манай арга барил

Бид хөгжлийн нарийн төвөгтэй сорилтуудад нэгдмэл сэтгэлгээ ашиглаж ажилладаг:

Ухаалаг, захиалагчид зориулсан зөвлөх үйлчилгээ үзүүлж, төвөгтэй асуудлыг даван туулах, бодит үр дүнд хүрэх, хувьсан өөрчлөгдөж буй ертөнцөд амжилттай хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх.

Хүн, байгууллага, нийгэм цэцэглэн хөгжихөд зориулсан хүртээмжтэй, дасан зохицох чадвартай, ирээдүйд чиглэсэн системүүдийг бүтээх өөрчлөлтийн хурдасгуур байх.

Систем Арт Венчурс ХХК-д манлайлал гэдэг нь зөвхөн шийдвэр гаргах биш — харин өөрчлөлтийг чиглүүлэх, багийг чадавхжуулах, тогтвортой хөгжлийн нөхцөлийг бүрдүүлэх тухай юм. Манай удирдлагын баг стратегийн менежмент, төрийн шинэчлэл, зан үйлийн шинжлэх ухаан, системийн инновацийн чиглэлээр олон талт туршлагатай.
Бидний манлайлал бодитой, ажил хэрэгч, фасилитатор, системийн сэтгэлгээтэй зөвлөхүүдээс бүрддэг ба —байгууллагын бэлэн байдал, хөгжлийн тэргүүлэх чиглэл, урт хугацааны нөлөөнд нийцсэн, нөхцөл байдалд тохирсон шийдлийг захиалагчтай хамтран бүтээдэг.

” Бид байгууллагуудад зөвхөн өнөөгийн асуудлыг шийдэх бус, харин илүү ухаалаг, хүртээмжтэй, тодорхой бус нөхцөлд тогтвортой ирээдүй рүү чиглэхэд нь хурдасгуур нь болдог”

Цэвээнбаярын Мөнхтуяа

Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

  • Зөвлөх үйлчилгээ, төрийн шинэчлэл, академик сургалтын чиглэлээр 15+ жилийн туршлага
  • Бизнесийн процессын дахин инженерчлэл, өөрчлөлтийн менежмент, стратегийн урьдчилсан таамаглал (strategic foresight)-ын мэргэжилтэн
  • НҮБХХ, Азийн Хөгжлийн Банк, Азийн Сан, Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (WWF) зэрэг олон улсын болон үндэсний төсөл хөтөлбөрүүдэд ажилласан туршлагатай
  • ШУТИС-ийн багш, бизнесийн процессын менежмент, төслийн менежмент, дижитал засаглал, бизнес симуляцийн хичээл заадаг
  • Монголын Үнэлгээний Холбооны гишүүн, Эмэгтэй бизнес эрхлэгчдийн хөтөлбөрийн ментор

Манлайллын үнэт зүйлс

Бид дараах зарчмаар манлайлан ажилладаг:

Манлайллыг бий болгодог манлайллын соёл

Систем Арт Венчурс ХХК нь зөвхөн зөвлөхүүд, судлаачдаасаа гадна үйлчлүүлэгч, оролцогч талуудын түвшинд ч манлайллыг хөгжүүлэхэд тууштай ажилладаг. Бид ирээдүйн мэргэжилтнүүдийг сургах, олон төрлийн дуу хоолойг дэмжих, салбар бүрд манлайллын дараагийн үеийг бий болгоход хамтран ажилладаг.

Бид байгууллага дотор ч, бидний үйлчлэх системд ч манлайллыг бүх түвшинд нь хөгжүүлдэг. Үйлчилгээгээ үзүүлж байх явцадаа бид дараах зүйлсийг санал болгодог. Үүнд: